card

Солонгос улсад сурцгаая

Солонгос улсад яагаад суралцах ёстой гэж?

Солонгост суралцах бол үндсэндээ солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р түвшнээс дээш тэнцсэн байх хэрэгтэй.

Хаврын улирал нь (3 сарын элсэлт) ихэвчлэн 9 сар~11 сар,
намрын улирал нь (9 сарын элсэлт) 5 сар~6 сард бүртгэлийн материал хүлээн авна.

Бүрдүүлэх материал болон бүртгүүлэх хугацаа нь сургууль тус бүр өөр өөр байдаг учир суралцах хүсэлтэй сургуулийнхаа цахим хуудаснаас материал хүлээн авах сүүлийн хугацааг урьдчилан харж танилцах хэрэгтэй.

Солонгост үндсэн сургуульд дэвшин суралцахын өмнө солонгос хэл сурах хэрэгтэй бол их дээд сургуулийн салбар хэлний бэлтгэлд солонгос хэл сурч болно.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нь жилд 6 удаа (1-р сар, 3-р сар, 4-р сар, 7-р сар, 10-р сар, 11-р сар) явагддаг бөгөөд нарийвчилсан хуваарийг жилийн эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас үзэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үнэлгээний түвшин нь анхан шатны суралцагчдад зориулсан TOPIK I (1~2 түвшин), дунд дээд шатны суралцагчдад зориулсан TOPIK II (3~6 түвшин) гэж ангилах бөгөөд шалгалтын онооноос шалтгаалан шалгалт өгсөн түвшин нь шийдэгдэнэ.

Англи хэл дээрх хичээл ордог сургууль

Англи хэлээр хичээл ордог сургуулиуд байдаг бөгөөд та манай агентуудтай зөвлөөрэй.
Солонгост суралцахыг хүсэгчид элсэх зөвшөөрлөө аваад солонгос явахад хэрэгтэй бичиг баримтаа бэлдсэний дараагаар өөрийн оронд байрлах Солонгосын Элчин Сайдын Яам юмуу консулын газраар дамжуулан суралцах виз авах хэрэгтэй. Ерөнхийдөө үндсэн сургалтанд суралцах гэж буй гадаад оюутан D-2 виз авах ёстой бол үндсэн бус сургалтанд (хэлний бэлтгэл, соёлын сургалт, аж үйлдвэрийн сургалт зэрэг) бүртгүүлэх гэж буй гадаад оюутан нь D-4 виз авах ёстой.

D-2 виз олгогдох хүмүүс

  • Ахлах боловсролын тухай хуулийн заалтын дагуу байгуулагдсан мэргэжлийн дээд сургууль, их дээд сургууль, ахисан түвшний сургууль мөн тусгай хуулийн заалтын дагуу байгуулагдсан мэргэжлийн дээд сургуулиас дээш эрдэм шинжилгээний байгууллагад үндсэн сургалт(бакалавр, магистр, доктор)-ын боловсрол эзэмших болон тусгай салбарын судалгаа хийх гэж буй суралцагч

D-4 виз олгогдох хүмүүс

  • Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд солонгос хэл суралцагч
  • Суралцах (D-2)төрөлд хамаарах боловсролын байгууллага болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас гадна боловсролын байгууллага юмуу компани, бүлгэм зэрэгт боловсрол болон сургалтанд суух эсвэл судалгаа хийх
  • Суралцах (D-2) төрөлд хамаарах байгууллага болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас гадна боловсролын байгууллагад боловсрол эзэмшигч
  • Улс, нийтийн судалгааны байгууллага болон сургалт зэрэгт технологи, ур чадварт суралцагч
  • Гадаад иргэний хөрөнгө оруулагч байгууллага мөн гадаадад хөрөнгө оруулагч байгууллагаас дадлагажигч(дадлагын ажилтан)-аар боловсрол эзэмших болон сургалтанд суух болон судалгааны ажилд оролцогч

Ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг хаанаас олж авах вэ?

Ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг www.studyinkorea.go.kr → хөдөлмөр эрхлэлтийг дэмжих → ажилд авах мэдээллээс үзэж болох ба Олон Улсын Боловсролын Үндэсний Төв KOTRA-тай хамтран зохион байгуулж байгаа гадаад оюутнуудын ажлын байрны үзэсгэлэн яармаг жил бүр зохион байгуулагдаж байна.