Цар тахлын нөлөөгөөр бий болсон шинэ эгэл байдал нь улс орон бүр боловсролын салбарын шинэлэг стратеги боловсруулах, хөгжлийг хурдасгаж буй технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа оновчтой, хурдтайгаар нэвтрүүлэх, дасан зохицох сорилт хийгээд олон гаргалгаа боломжийн үүд хаалгыг нээж өгч байна.
Үүнийг угтан боловсролын салбарын дэлхийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлж, дунд болон ахлах ангийн сурагчдад илүү үр дүнтэй, шинэлэг, хялбараар суралцах боломжийг бий болгосон анхны аппликэйшн “Easy” өчигдөр нээлтээ хийсэн билээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад илүү бүтээлч, илүү хялбар, зугаатай байдлаар, суралцах цоо шинэ боломжийг бий болгож, чанартай, сайн боловсролын хүртээмжийг хүн болгонд нээж өгсөн “Easy” сургалтын платформыг зах зээлд нэвтрүүлсэн EASY Edtech ХХК-ийг үүсгэн байгуулагч, Эмпати сургуулиудын ерөнхий захирал Б.Ганбаттай ярилцлаа.