Монгол оюутнуудын хамгийн эхний шалгуур бол англи хэлний шалгалтын оноог өндөр авах хэрэгтэй болдог. Таны хэлний түвшин өндөр байх тусам тэтгэлэгт тэнцэх боломж илүү ихээр нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ дан ганц хэлний түвшнээр бүх зүйл шийдэгдэхгүй. Таны өмнөх сургалтын голч хэр байна, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хэр идэвхитэй оролцдог эсэх болон, мөн тухайн хүн нь өөрөө хэн бэ гэдгийг тухайн тэтгэлэг олгох байгууллага, сургууль ихээр сонирходог. Тэгэхээр дан ганц хичээлээ хийж дүнгээ ахиулахаас илүүтэйгээр мөн сайн дурын олон үйл ажиллагаанд оролцож байгаарай гэж зөвлөе. Ингэснээр тэтгэлэгийн нэг шалгуур болох эрх бүхий хүн, байгууллагаас өөрийгөө тодорхойлуулсан тодорхойлолт, захидал олж авахад хялбар болох ба цаашлаад таны талаар эерэгээр танигдах бас нэг боломж болж болно.
За дараагийн гол зүйл нь эссэ байдаг. Эссэнд тухайн өргөдөл гаргагч өөрийн тухай, ирээдүйн зорилгын талаар, хэрэв тэтгэлэгт тэнцвэл цаашдаа юу хийх зэрэг сонирхолтой байдлаар эссэ бичиж явуулдаг. Энэ бол тэтгэлэгийн хамгийн том хэсгийн нэг. Хэрэв дээрх шалгуурууд тэнцэж байвал таныг ярилцлаганд урин сүүлийн байдлаар шийдвэрээ гаргадаг.
Жил болгон олон орны тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг ба та өөрийгөө сориод үзээрэй.
Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах линкүүд: